Шууд Chart

"Tenet" киноны зураг авалтын үеэр “БОИНГ-747” онгоц дэлбэлжээ

2020-06-10 12:54:13

"Warner bros" кино компанийн энэ оны долоодугаар сард нээлтээ хийх "Tenet" киноны эхний трейлэр цацагдсан даруйдаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Учир нь тус бүтээлийн ерөнхий найруулагчаар "Memento(2001)", "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" киног найруулсан Кристофер Нолан ажилласан. Түүнчлэн тус бүтээлийн гол дүрд Холливудын алдарт жүжигчин Дензел Вашингтоны хүү Жон Дэйвид Вашингтон, Бэтмэний дүрийг бүтээхээр сонгогдсон Роберт Паттинсон нар тогложээ.

225 сая ам.долларын өртгөөр бүтсэн дээрх киноны зураг авалтыг долоон улсад хийсэн. Мөн зураг авалтын үеэр том оврын зорчигч тээврийн “БОИНГ-747” онгоц дэлбэлсэн аж. Хэдий энэ хэсгийн зураг авалтад компьютер график ашиглахаар төлөвлөж байсан ч гэлээ кино багийнхан “Бага хэмжээст загвар бүтээж, компьютер график ашиглахаас илүү .

Сонирхуулахад, “COVID-19” цар тахлын улмаас олон кино нээлтээ хойшлуулж байгаа ч  "Tenet" анх товлосон хугацаандаа буюу ирэх долоодугаар сард үзэгчдэд хүрнэ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Tenet" киноны зураг авалтын үеэр “БОИНГ-747” онгоц дэлбэлжээ  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй