Шууд Chart

Төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө

2026-08-05 12:53:21

БНСУ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, амжиж анхааруулах технологийн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч "Онпум Корпораци"-ийн удирдах захирал Квак Ү Сок, ерөнхий менежер Ү Ён Хонар Монгол Улсад ажиллаж, төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг ОБЕГ-ын харьяа Мэдээллийн технологи, холбоо, зарлан мэдээллийн төвд хүлээлгэн өглөө.

Тус сэлбэг хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, улмаар гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.

Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг 2014 оноос хэрэгжүүлж, ОБЕГ-ын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулж, Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын 3 метрийн 48 цамхаг, 8 метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхагийг суурилуулж байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй