"Алсын хараа- 2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах Таеквон-догийн XI тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны 1,283 тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцож байгаа нь 2018 онд манай улсад болсон тэмцээнээс оролцогчдын тоо 2 дахин өсжээ.
Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тус тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангилалд явагдаж байгаа бөгөөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, спортын хүртээмжийг тэлж байгаагаараа онцлог юм.
Тэмцээний үеэр Дэлхийн, Азийн болон Европын таеквон-догийн холбоодын удирдлагууд хүрэлцэн хүрэлцэн ирж, Ази тивийн холбооны ээлжит хурал болсон ба цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
| Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.