Шууд Chart

ЗГ: 16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

2026-08-05 15:07:14

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа.

Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийжээ. 

Нэгдсэн худалдан авалт нь олон улсад өргөн хэрэглэгддэг загвар бөгөөд БНСУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд улс гэхэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эмээ худалдан авдаг аж. Нэг эх үүсвэрийн худалдан авалтын гол давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдэлж, улсын төсвийг хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс боломжийн үнээр авах, зах зээлд ховорддог эмийн хангамж тасрахгүй байх давуу талтай. Хамгийн чухал нь чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлээс бүрэн хамгаалж, эмийн үнийн өсөлтийг бууруулснаар иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломжийг бий болголоо.


ЗГ: 16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа   
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй