Шууд Chart

Сайд Ц.Баярсайхан санал хураалтад оролцохгүй

2014-04-10 12:55:47

Сөрөг хүчин болох МАН-ын бүлгээс уг хуулиудын талаарх санал хураалтад өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа хүмүүс оролцохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд болон эрхэм гишүүдэд хандан илэрхийлсэн.

Мөн өнөөдөр хуралдаж буй УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу “Давхар дээлийг дан болгох” хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авснаар хойшилсон. 

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан холбогдох хуулиудыг мөрдөх хугацаатай холбогдох санал хураалтад оролцохгүй гэдгээ УИХ-ын дарга З.Энхболдод албан бичгээр мэдэгдэв.


Сайд Ц.Баярсайхан санал хураалтад оролцохгүй  
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй