Шууд Chart

Меланя Трампын талаар дурсамж ном гаргана

2020-07-07 18:09:54

АНУ-ын тэргүүн хатагтайн зөвлөх, найз асан Стефани Уинстон Волкофф Цагаан ордны эзэгтэй Меланя Трамптай 15 жилийн хугацаанд найзалж нөхөрлөсөн талаараа нэгэн дурсамж ном бичжээ. “Меланя бид 2” гэдэг номоо тэрээр есдүгээр сарын 1-нд худалдаанд гаргах юм байна.

2018 онд Цагаан ордон дахь ажлаасаа хөөгдөж гарахад хүрсэн гэж энэ хүний талаар эх сурвалжууд ярьдаг. Тэргүүн хатагтай ч түүнээс харилцаагаа тасалсан мэдээ байдаг. Тухайн үед “тэргүүн хатагтайн зөвлөх АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор хувийн компанидаа 26 сая долларын ашиг хүртэж, төлбөр авсан” гэгдэж байсан юм.

Гэвч зөвлөх асан Стефани Волкофф найз нь буюу АНУ-ын тэргүүн хатагтай Меланя Трамп өөрөөс нь урвасан гэж мэдэгдээд байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Меланя Трампын талаар дурсамж ном гаргана  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй