
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Увс аймгийн залуучуудын холбоо болон Увсын түүчээ оюутны холбоо хамтран “Увсын оюутны спортын анхдугаар их наадам”-ыг энэ 4-р сарын 5-аас 12-ны хооронд зохион байгуулж байна. Аймгийнхаа оюутан залуусыг идэвхижүүлэх, спиртыг биш спортыг дэмжих олон үйл ажиллагааны эхлэл болгож зохион байгуулж байгаа дээрх наадамд аймгийн уугуул харьяат оюутнууд оролцох бөгөөд спортын гурван төрөлд өрсөлдөх юм байна. Энэ 4-р сарын 5-нд эхний 2 төрөл болох "100н буудалт даам", "Шатар"-ын тэмцээн амжилттай болж өндөрлөсөн бол 3 дахь төрөл болох "Үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг 12-ны өдөр "Увс нуур" дэвжээний зааланд зохион байгуулах гэж байна. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг, бөхийг шимтэн сонирхогчдын өмнө нээлттэй юм байна.
Увсын оюутны спортын анхдугаар их наадам зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 2467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.