Шууд Chart

"Траст трейд" ХХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ

2020-08-21 15:38:57

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/66 дугаартай Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх, мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хөргөлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд "Траст трейд" ХХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар тус компанийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад нийцсэн,ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангасан, эрүүл аюулгүй орчинд чанар, стандартын шаардлага ханган ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ


"Траст трейд" ХХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй