Шууд Chart

Ухаалаг гар утас ашиглан арьсны өвчнийг оношилж, эмчлэх боломж бүрджээ

2020-09-14 12:38:33

Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Арьс судлал, оношлогооны төвийн Арьс судлалын тэнхим, “Хүрээ” ротари клуб хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчний алсын зайнаас оношлогоо, эмчилгээ хийх “Ухаалаг гар утас - Арьсны өвчний оношлогоо, эмчилгээ” төслийг Монгол Улсын 14 аймгийн 254 суманд хэрэгжүүлж байна. Энэ төсөл өнгөрсөн баасан гарагаас Дундговь аймагт хэрэгжиж эхэлжээ.

Төслийн хүрээнд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьсны эмч, мэдээлэл технологийн инженер болон 15 сумын Эрүүл мэндийн төвийн их эмч нарыг сургалтад хамруулж "Derma application" программ бүхий "Samsung A10" загварын гар утас, 3 сарын эрх бүхий дататай юнителийн дугаарыг гардуулж өгсөн юм. 

Ингэснээр хөдөө сум, багт оршин суугаа иргэд оршин суугаа газраасаа ухаалаг гар утас ашиглан арьсны оношилгоог цаг алдалгүй хийлгэж, мэргэжлийн эмчийн тусламжийг авах боломж бүрджээ. Төсөл хэрэгжсэнээр сумдын Эрүүл мэндийн төвийн эмч нар гуравдугаар шатлалын эмч нартай гар утсаар шууд холбогдон хамтран ажиллах, туршлага хуваалцах давуу талтай болсон байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


Ухаалаг гар утас ашиглан арьсны өвчнийг оношилж, эмчлэх боломж бүрджээ   
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй