Шууд Chart

Саола гэж ямар амьтан байдаг вэ

2021-07-11 18:01:30

Саола гэдэг амьтныг анх 1992 оны тавдугаар сард илрүүлжээ. Улмаар 1993 онд шинжлэх ухаанд бүртгэсэн байна. Бараг бүхий л хөхтөн амьтдыг нээгээд дууссан гэж үзэж байсан шинжлэх ухаанд том цохилт, гайхширлыг авчирсан энэ амьтан Вьетнам, Лаос улсын хил орчмын бүсээс олдож байжээ.

Вьетнамын Ойн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан судалгааны ажлын үеэр анчны отгоос хачин сонин эвэртэй гавлын яс олсон юм байна.  Нутгийн индиануудаас авсан мэдүүлгээр энэ амьтан ховор боловч байдаг гэнэ.

Судлаачид үл мэдэгдэх амьтны тархац нутгийг тодорхойлоод, урхи тавьж 13 ш бодгаль барьжээ. Вьетнамаас зургаа, Лаосоос долоог барьсан байна. Гэвч удалгүй хоёроос бусад нь үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Хүний гарт удаан амьдрахгүй нь тодорхой болсон. Тухайн үед хоёр улсын нутаг дэвсгэрт нийтдээ 250 орчим тоо толгой байх магадлалтай гэж таамаг тоо гаргасан аж. 

Ангилал зүйн хувьд антилофтой адил харагддаг боловч морфологийн хувьд сарлаг, одос болон буйвалуудтай ойр төрөл болох нь тодорхой болсон байна. 90 см өндөр сэрвээтэй, 100 кг орчим жинтэй.

Хар хүрэн өнгөтэй, богинохон боловч маш өтгөн үстэй. Нүүрэн хэсэгтээ содон цагаан толбонуудтай. Эр, эмгүй 50 см урт шорон эвэртэй. Өдрийн идэвхтэй боловч маш болгоомжтой, ичимхий. 

Хоол тэжээлийн хувьд өвслөг ургамал болон үр жимсээр хооллоно. Борооны улиралаар ороо хөөцөө эхэлж, хээлээ 8 сар тээдэг. Ганц тугал төрүүлдэг.

Байгаль дээрх дайсан нь бар, матар байх боломжтой. Вьетнамд 60 гаруй хавтгай дөрвөлжин бээр жижигхэн дархан газар байгуулсан боловч нутгийн анчдын гахай, буганд зориулж тавьсан урхи, хавханд үрэгддэг байх магадлал өндөр гэнэ. 

Дархан газрын ажилчид цөөхөн жилийн дотор 30000 урхи, хавх илрүүлж устгасан боловч тухайн үеэс хойш сүүлийн 10-д жил энэ амьтан байгальд байгаа талаар ямар ч албан ёсны баримт алга байна. Албан бусаар мөр, үлдэл, амьтныг өөрийг нь харсан гэх мэдээлэл байдаг гэнэ.

Ер нь энэ бодгаль 95 хувь судлагдаагүй байгаа аж.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


Саола гэж ямар амьтан байдаг вэ   
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй