
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 13 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо.
Хуралдаанаар өмнө өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явц, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй үзлэг шалгалт, явган замын шинэчлэлтийн ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг “Явган хүний замын шинэчлэлт хийгдэж буй байршлуудыг яаралтай цэвэрлэх, тус зам дээр байршсан шонгуудыг шилжүүлж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, зам сэтлэх, сүвлэх зөвшөөрөл өгсөн байршлуудын нөхөн сэргээлтийн ажлын хяналтыг сайжруулж хэвийн болгох, зам дээр байгаа тэмдгүүдийг шилжүүлэх ажлыг яаралтай хийх шаардлагатай байна” гэв.
Мөн тэрээр энэ онд явган хүний зам угаах зэрэг цэвэрлэгээ үйлчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл нэлээдгүй хийж байгааг онцолж замаа угааж, шарилж устгал хийхийг дүүргийн менежерүүд анхаарах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн ирэх 7 хоногт Самбарын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, дүүргүүд зөвшөөрөлгүй байршсан самбарын судалгаа, мэдээлэл гаргахыг үүрэг болгож, буулгалтын ажил зохион байгуулахыг холбогдох дарга нарт чиглэл болголоо.
Инженер хангамжийн чиглэлээр 5, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 2, тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 2, хүнс хангамжийн чиглэлээр 2, нийт 11 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өглөө.
Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгана | ||
Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.