Шууд Chart

ОУХМ Г.Алтанбагана дэд аваргаар тодорлоо

2020-10-26 08:49:44

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал /IJF world tour/ Будапештийн “Их дуулга” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болов. Олимпын эрх олгох тус тэмцээнд 61 улсын 405 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн юм.

Үүнд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нарын удирдлага дор эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглов.

-90 кг-ын жинд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Алтанбагана хэсгээ тэргүүлж, мөнгөн медалийн төлөө Нидерландын Нойел Ван Т Эндийг ялж, аваргын төлөөх барилдаанд Оросын Михайл Иголниковт ялагдаж, Будапештийн Их дуулгын дэд аваргаар тодорлоо.

Ийнхүү Монгол Улс Будапештийн “Их дуулга”-ас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, хоёр шагналт тавдугаар байр эзэлсэн үзүүлэлттэйгээр эх орондоо ирж байна.

Харин ОХУ таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, дөрвөн шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар 61 улсыг өнгөлөв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Г.Алтанбагана дэд аваргаар тодорлоо  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй