Шууд Chart

“Санхүүгийн мөрдлөг” сэдэвт ахисан түвшний сургалтыг зохион байгуулав

2020-10-26 12:29:00

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)”, Авлигатай тэмцэх газар хамтран “Санхүүгийн мөрдлөг” сэдэвт ахисан түвшний сургалтыг цахим хэлбэрээр 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 22-ны өдрүүдэд АТГ-ын Олон нийтийн төвд зохион байгуулав.

Сургалтад АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид болон Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргүүдийн прокурорын газрын хяналтын прокурорууд хамрагдлаа. Сургалтыг Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга”-ын зөвлөх Найжел Марк Бартлетт, Жонаттан Пол Бентон нар удирдав.

Сургалтаар санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, хуулийн этгээдийн санхүүгийн дансны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, санхүүгийн гэмт хэрэг болон хууль бус хөрөнгийг хураах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нээлттэй эх сурвалжаас мэдээлэл эрж олох, шалгах, цуглуулах болон эрх зүйн харилцан туслалцааны талаар сургалт хийж, туршлага солилцов.


“Санхүүгийн мөрдлөг” сэдэвт ахисан түвшний сургалтыг зохион байгуулав  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй