
Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башё өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ.
Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ. Ийнхүү зүүнийг озэки Асанояама, барууныг озэки Такакэйшо нар манлайлж байна.
Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар сүүлийн гурван башё дараалан бэртлийн улмаас бүтэн барилдаж чадсангүй.
Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаануудын нэг бол комүсүби цолтой зодоглож буй Тэрүнофүжи Ган-Эрдэнэ эхний өдөр маэгаширагийн гуравт эрэмбэтэй Каяакиг давсан бол Тамаваши Мөнх-Оргил Точиношинг яллаа.
Харин Хошорюү Бямбасүрэн Кайсэйг давж, кюүшюү башёг ялалтаар эхлүүллээ. Ичиножо Ичинноров эхний өдөр Чиёонокүнид өвдөг шороодсон байна.
Их аварга М.Даваажаргал, М.Ананд нарын өнжсөн кюүшюү башё өчигдөр эхэллээ | ||
Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.