Шууд Chart

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Насны намар” концерт болно

2020-11-10 12:25:50

“Зүрхний уяа” “Анхны бороо”, “Зүүдэн бороо”, “Янзага”, “Эр хүнийг хайрлаж яваарай”, “Насны намар”, “Тэсийн голын унага”, “Ээждээ”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Ээжийн чанасан цай”, “Үнэний дуу”, “Хуарангийн шөнө”, “Монгол омогшил” дууны болон “Алга ташилтын бүжиг”, “Бүсгүйчүүд”, “Дайчин эрс”, “Хөдөөгийн залуус” бүжгийн хөгжмийг зохиосон Монголын хөгжмийн ертөнцийн олимп “Морин хуур” наадмын тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Насны намар” концертоо сонсогчиддоо хүргэхээр болжээ.

Түүний тоглолтод гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Ч.Туул, Г.Батбаяр, С.Батсүх, С.Жавхлан, Л.Болдбаатар, С.Цогтсайхан, Б.Батбаатар, Монголын хүүхдийн ордны багш С.Ганчимэг, соёлын тэргүүний ажилтан, дуучин Ц.Энхтайван, Г.Мөнхцэцэг, Б.Энхмэнд, М.Отгонгэрэл Э.Төрмандах, А.Анхбаяр, Б.Чанцалдулам, Л.Сөрөлт, бүжигчин Ж.Долгорсүрэн, дуучин Ч.Даш, Д.Пэрэнлэйлхагва, Б.Анар, Д.Дэмбэрэлнямбуу, Б.Сэрсэндэмид, Б.Отгончимэг, Д.Нямбаяр, Б.Лхагвасүрэн, Л.Жанцанхорол, З.Болдбаяр, яруу найрагч Ж.Ганчимэг, “Увертура” хамтлаг болон ЦДБЭЧ-ын нийт уран бүтээлчид, хүүхдийн “Улаан бүч” чуулга “Б.Магсаржавын дууг Хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг оролцогчид оролцоно.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Насны намар” концерт болно  
Үзсэн: 1792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй