
. Тус бүтээлд Эдгар Аллан По, Хорхэ Луис Борхэс, Ульяам Фолкнер зэрэг гадаадын уран зохиолын шигтгээ болсон зохиолчдын бүтээлээс гадна Д.Нацагдорж, Гүр.Нямдорж, Ц.Буянзаяа зэрэг 40 орчим уран бүтээлчийн зохиолд хийсэн задлан шинжлэл багтсан юм.
Уг ном нийт зургаан бүлэгтэй бөгөөд яг одоо ид бичиж, бүтээн туурвиж байгаа монголын уран бүтээлчдийн зохиолд хийсэн задлал, уран сайхны бичвэрүүд багтсанаараа онцлог болжээ. Түүнчлэн уран сайхны бичвэр, шүүмж судлалын тус ном “зохиолын тухай зохиол” шиг уншигдах шүүмж бичлэгийн хэлбэрийг туршсан маш сонирхолтой бүтээл аж.
Ташрамд дуулгахад, Балдоржийн Алтанхуягийн “Уншихуйд автахуй” номын ерөнхий редактороор Я.Баяраа, техник редактороор Б.Ханджамц, дизайнер, зураачаар С.Батжаргал ажиллаж, хавтасны арын гэрэл зургийг Мө.Баятбаяр “урлаж”, Монсудар хэвлэлийн газар хэвлүүлжээ.

“Зохиолын тухай зохиол” буюу “Уншихуйд автахуй” ном уншигчдад хүрнэ | ||
Үзсэн: 1713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.