Шууд Chart

"The Umbrella academy" цувралын гуравдугаар бүлэг хийгдэхээр боллоо

2020-11-11 16:17:37

“Netflix”-ийн супер баатартай цуврал болох “The Umbrella academy” киноны хоёрдугаар бүлэг өнгөрсөн долоодугаар сарын 31-нд үзэгчдэд хүрсэн. Тус цувралыг продюсер Стив Блэкман ижил нэрт комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд “My chemical romance” хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин Жерард Уэй зохиолыг нь бичиж, Бразилын уран бүтээлч Гэбриэль Ба зурагжуулсан "The Umbrella academy" комик зохиол энэ салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогддог Айснерын шагнал хүртэж байсан юм.

Тус бүтээлийн эхний бүлэгт тэрбумтан Режиналд Харгривс ер бусын чадвартай долоон хүүхдийг өргөн авч, хүн төрөлхтнийг аврах зорилгоор тэднийг өөрийн үүсгэн байгуулсан "Umbrella academy" гэх супер баатруудын сургуульд элсүүлдэг.

Кино шүүмжлэгчдийн үнэлэлт дүгнэлтийг нэгтгэн танилцуулдаг “Rotten Tomatoes” сайт "The Umbrella academy" цувралын хоёрдугаар бүлэгт 91 хувийн үнэлгээ өгсөн бөгөөд үзэгчид эхний бүлгээсээ илүү сонирхолтой болсон хэмээн дүгнэсэн. Тэгвэл



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"The Umbrella academy" цувралын гуравдугаар бүлэг хийгдэхээр боллоо  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй