
Олон улсын олимпын хороо нь улс төрийн үзэл бодлоор нь тамирчдыг хавчин гадуурхаж, хүчээр цагдан хорьсон Беларусийн үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн ОУОХ-ны шугамаар зохиогдох бүх арга хэмжээнд оролцох эрхийг нь бүрмөсөн хасч, тус улсын ҮОХ-ны гишүүнчлэлд түр хориг тавив.
Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх хүртсэн болон эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчдад үзүүлэх тэтгэлэг, бусад тусламжийг ОУОХ нь өөрсдөө шууд хариуцахаар шийдвэрлэжээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь Беларусийн ҮОХ-ны сонгуулийг зохион явуулж, 2021 оны II caрын дотор шинэ Гүйцэтгэх зөвлөл, удирдлагыг ил тод, ардчиллын зарчмаар сонгох шаардлага тавьжээ.
Беларуссийн тамирчид 1992 оноос бие даан олимпын наадамд оролцсон бөгөөд өдгөө зуны олимпын 13 төрлөөр 78 медаль, өвлийн олимпод гурван төрлөөр 18 медаль хүртсэн байна.
Саяхан Монголын биатлоны баг тамирчид Беларусийн Раубичи өвлийн спортын баазад гурван сарын хамтарсан бэлтгэл хийсэн билээ.
Беларусийн ҮОХ-нд хориг тавив | ||
Үзсэн: 750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.