Шууд Chart

Дотуур байрны 5689 оюутныг шинжилгээнд хамрууллаа

2020-12-08 14:14:03

Оюутны дотуур байрны шинжилгээний цэгүүдэд 12 сарын 07-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж 26500м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийлгүүллээ. Шинжилгээнд их дээд сургуулийн 31 дотуур байрны 5689 оюутаныг хамруулсан. НЭМГ-ээс томилогдсон эмч нар оюутаны байранд ажиллаж, хэрэглэсэн багаж хэрэгсэл, аюултай хог хаягдлыг шар уутанд хийж Элемент ХХК-д хүлээлгэн өгсөн. Хяналтын явцад дотуур байрны шинжилгээний цэгт шаардлагатай байсан нөмрөг бээлий, эмнэлгийн хог хаягдлыг хаях шар уут зэрэг материалаар хангагдаагүй байсан зөрчлийг арилгууллаа.

Мөн хог хаягдлыг буруу газар байрлуулсан, хаясан, зөрчлийг арилгуулж, тусгаарлах өрөөний байршлыг өөрчлөн, урсгалын зохион байгуулалтыг зөв болгуулан, гарын оролцоогүй хогийн сав байршуулж, сорьц авагчид шинжилгээ авах зөв техникийг тайлбарлаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Өнөөдөр 100-гаас доош оюутантай дотуур байрны оюутнууд тусгай цэг дээр өөрсдөө очиж шинжилгээ өгөх юм.


Дотуур байрны 5689 оюутныг шинжилгээнд хамрууллаа  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй