
Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Анандыг албан ёсоор Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японы иргэншил авсныг албаны хүмүүс өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр зодог тайлсныхаа дараа ийнхүү Японы сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа юм.
Мөн иргэншлээ сольсон дөрөв дэх ёкозүна цолтон болж байна. Түүний өмнө америк гаралтай Акэбоно, Мүсашимарү болон Монголын Хакүхо М.Даваажаргал нар байв.
М.Ананд 2001 онд “Изүцү” дэвжээнээс сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 онд ёкозүна цол хүртэж байв. Тус дэвжээний ояката 2019 онд таалал төгсч, улмаар Какүрюү М.Ананд “Мичинокү” дэвжээ рүү шилжсэн билээ.
Их аварга М.Ананд Японы иргэншил авсныг албаны хүмүүс мэдээллээ | ||
Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.