
ОХУ-ын бөхийн холбооны тайлангийн хурал өчигдөр болж, холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ шинээр сонгожээ.
Ийнхүү Оросын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили тав дахь удаагаа улиран сонгогдов.
Сонгомол бөхийн Сөүлийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, 57 настай Мамиашвили 1998 онд хойд хөршийн бөхийн холбоог анх удирдснаас хойш 2002, 2008, 2013, 2016 онд дөрвөн удаа улиран сонгогдсон юм.
Михаил Мамиашвили тав дахиа улиран сонгогдлоо | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.