
Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбэр 1973 оны энэ өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн юм. Түүний өвөө мөн үндэсний бөхийн даян аварга цолтой Нацагийн Жамъян гэдгийг олон хүн мэднэ. Амжилтыг нь дурдвал.
Үндэсний бөх
1995 онд 7 давж улсын заан цол хүртэв
1997 онд 5 давсан
1999 онд 7 давсан
2000 онд 7 давсан
2001 онд 8 давж дөрөвт үлдсэн
2002 онд 9 давж түрүүлэн улсын арслан болсон
2003 онд 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болов
2005 онд 9 давж түрүүлэн далай аварга цолд хүрчээ
2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
2008 онд 6 давж шөвгөрсөн
2009 онд 9 давж түрүүлэн даян аварга цол хүртсэн
2010 онд 8 давж үзүүрлэв
2011 онд 7 давж шөвгөрсөн
2013 онд 5 давж шөвгөрсөн
2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсны улмаас дархан аварга цол хүртэсэн билээ.
Мөн чөлөөт бөх, сагсан бөмбөгөөр хичээллэж байв. Афины олимпын наадамд оролцож байснаас гадна Азийн аварга (2001), Азийн наадмын хүрэл медальтай (1998).
Дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 2759 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.