Шууд Chart

“Dark universe”-ийн үргэлжлэл “Ван Хелсинг” киноны гол дүрд Хью Жекман тоглоно

2020-12-19 14:25:22

. Уг төсөл нэрт жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон “Мумми” киногоор 2017 онд нээлтээ хийсэн юм. Гэвч “Мумми” “Universal pictures” кино компанийн хүлээлтэд хүрээгүйгээр барахгүй, үзэгчдийн анхаарлыг төдийлөн татаж чадаагүй.

Харин энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “The Invisible man” буюу “Үл үзэгдэгч” кино төсөөлөөгүй их амжилт олсон бүтээл болж чадав. Ийн “Universal pictures” “Dark universe”-ийн гурав дахь киногоор “Ван Хелсинг” бүтээлийг сонгожээ. “Ван Хелсинг” киноны зохиолыг “Марвел”-ын “Black Widow” киноны зохиолыг бичсэн Эрик Пирсон бичиж, “Aquaman”, “The Conjuring” киноны найруулагч Жэймс Ван продюсероор ажиллах бол “Overlord”, “Son of a Gun” зэрэг киног найруулсан Жулиус Эйвери найруулж, гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Хью Жекман тоглоно.

Мөн “Ван Хелсинг”-ийн дараа Холливудын одуудын нэг Райан Гослингийн гол дүрд нь тоглосон “Хүн чоно” болон Карин Кусамагийн найруулах цус сорогчдын хааны тухай өгүүлэх “Дракула” бүтээл хийгдэх аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Dark universe”-ийн үргэлжлэл “Ван Хелсинг” киноны гол дүрд Хью Жекман тоглоно  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй