Шууд Chart

Солонгосын аврагчид хөвсгөл далайд ажиллана

2013-07-15 15:42:29

Хөвсгөл далай ээжийн хэвлийд өдгөө 40 гаруй авто тээврийн хэрэгсэл булшлагдсан гэх албан бус мэдээлэл байдаг.

Анх хөвсгөл далай дээгүүр 1957 оноос хойш албан ёсоор тээвэр хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш цөмөрч живсэн авто тээврийн хэрэгслийн тоо 17 хүрсэн тухай зарим нэг албаны эх сурвалж мөн өгүүлдэг.
 
 
Энэ мэт хөвсгөл далай ёроолд буй тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц болон бусад томоохон хог хаягдлыг далайн гүнээс гаргах үйл ажиллагааг тун ойрын хугацаант БНСУ-ын аврагчидийн тусламжтайгаар зохион байгуулахаар болсон тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Үүнтэй холбоотой зарим нэг тодорхой мэдээллийг маргааш хэвлэлийнхэнд хандан өгөхөөр энэхүү үйл явцыг зохион байгуулагч нар амлав.
 
 
Дашрамд дурдахад, манай Онцгой байдлын албаныхан саяхны хүртэл хөвсгөл далай ээжийн 50 метрийн гүнд зарим нэг машин техникийг гаргах аврах ажиллагааг бие даан амжилттай зохион байгуулж байсан түүхтэй билээ.

Солонгосын аврагчид хөвсгөл далайд ажиллана  
Үзсэн: 3728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй