
. Польшийн зохиолч Анджей Сапковскийн ижил нэрт романаас сэдэвлэсэн тус цувралын Жеральт буюу гол дүрд "Man of Steel" кинонд Супермэний дүрийг бүтээсэн жүжигчин Хенри Кавилл тоглосон.
Тэгвэл “Netflix” дөнгөж эхний бүлэг нь үзэгчдэд хүрээд буй "The Witcher" цувралынхаа spin-off бүтээлийг хийхээр болсон билээ. Тодруулбал, “The Witcher: Blood Origin” цуврал зургаан бүлэгтэй бөгөөд "The Witcher" цувралд гардаг үйл явдлаас 1200 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлнэ.
Үүнээс гадна “Netflix” “The Witcher” зохиол болон тоглоомоос сэдэвлэсэн “Nightmare of the Wolf” нэртэй бүрэн хэмжээний анимэ бүтээх гэж байна.
2021 онд нээлтээ хийх дээрх анимэд Жеральтын багш Весемирийн залуу насны адал явдлууд гарах юм. Түүнчлэн "The Witcher" цувралын хоёрдугаар бүлэгт ч Весемир гарахаар болсон.
Сонирхуулахад, “Nightmare of the Wolf” бүтээлд "The Legend of Korra" тэргүүтэй олон алдартай анимэ бүтээсэн БНСУ-ын "Studio Mir" студи хөгжүүлэлт хийхээр болжээ.

“The Witcher” зохиолоос сэдэвлэн бүрэн хэмжээний анимэ бүтээнэ | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.