
“DC Comics”-ийн "Wonder woman" киноны хоёрдугаар анги болох найруулагч Тетти Жеккинсийн бүтээл, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн "Wonder woman - 1984" үзэгчдийн дунд бүтэн жил хүлээлт үүсгэсний эцэст энэ сарын 18-нд олон улсад нээлтээ хийж, 38.5 сая ам.долларын орлого олсон билээ. Харин кино багийнхан нээлтийн долоо хоногтоо 60 сая ам.долларын ашиг орлого олно хэмээн таамаглаж байжээ. Гэсэн хэдий ч “Warner Bros” студи "Wonder Woman" киноны гуравдугаар ангийг бүтээхээр болсон бөгөөд уг кино төсөл одоогоор хөгжүүлэлтийн шатандаа үргэлжилж байна.
Түүнчлэн
Сонирхуулахад, "Wonder woman - 1984" кинонд гол дүр Диана 1980 оны Хүйтэн дайны үед "Cheetah" хочит Барбара Энн Минерватай тэмцэнэ. Мөн эхний ангид буюу 1920 онд Дэлхийн I дайны үед Германчуудын бүтээсэн химийн тэсрэх бөмбөгийг устгахаар амиа золиосолдог Дианагийн хайртай залуу Стив Треворын дүр гардаг.
"Wonder woman" киноны гуравдугаар ангийг хийхээр боллоо | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.