Шууд Chart

Бяцхан хүүхдүүдийн Санта өвөөд илгээсэн захидалд цар тахал ул мөрөө үлдээжээ

2020-12-31 09:44:18

Зул сарын баяраар Санта өвөөд захидал бичиж тухайн ондоо гаргасан  амжилт бүтээлээ тайлагнаж  хүссэн бэлгийнхээ захиалгыг өгөхийг хүүхэд багачууд хамгийн ихээр хүсэн хүлээдэг. Францын баруун  өмнөд  нутаг дахь шуудангийн нэгэн тусгай  салбар  жил бүр  дэлхийн  өнцөг булан бүрээс илгээсэн зул сарын өвөө буюу  Пер Ноэльд хаягласан захидлуудыг хүлээн авдаг аж. Энэ жилийн хувьд "Ковид-19"-ийн цар тахал бяцхан хүүхдүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлснийг Хүндэт Санта өвөө хэмээн хэмээн  эхэлсэн захиа, ил захидлуудаас нь  уншиж болохоор байна.

Тайваны  Жим хүү л гэхэд энэ жил Санта өвөөд илгээсэн захидалдаа амны хаалт хийсэн байлаа. 5  настай Алина охин Санта өвөөд гэрийнхнийхээ тусламжтайгаар бичсэн  захидалдаа  энэ жил гэрт нь зочлон ирэхдээ урд  хаалгаар орж ирэхийг хүссэн  байна. Учир нь охины  эмээ өвөө 2 вирусний халдвараас сэргийлж арын хаалгаа бэхэлж хаачихсан учир Санта  өвөөд замыг нь урьдчилан сануулсан байлаа.  

10 настай Лола  охин Санта  өвөөгөөс эгчийгээ  хорт хавдраас ангижруулахыг  мөн коронавирусийг устгахыг гуйсан байна. Францчууд  буюу Франц  хэлтэй бусад үндэстнүүд  ч зул  сарын баярын  өвөөгөө Пер Нэоль буюу  зул сарын баярын  өвөө хэмээдэг. Харин Пэр Ноэль өвөө хаягласан захидлыг 1962  оноос Францын шуудангийн дэргэд байгуулсан нарийн бичгийн дарга нарын газар руу илгээдэг болсон байна. Жилээс  жилд  Пер Ноэль буюу Санта  өвөөд хаягласан захидал өссөөр иржээ. Өнгөрсөн жил л гэхэд 120 гаруй орноос 2 сая захидал, 300 гаруй мянган цахим захидал хүүхдүүд илгээжээ. 

Энэ  жилийн хувьд  Пер Ноэльд хаягласан захидлын эхнийхийг 11 дүгээр сарын  эхээр задалсан аж. Мөн нэг өдөрт 60 гаруй хүн 12 мянган хүүхдэд зул  сарын өвөөгийн өмнөөс  захидал бичсэн байна.


Бяцхан хүүхдүүдийн Санта өвөөд илгээсэн захидалд цар тахал ул мөрөө үлдээжээ  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй