Шууд Chart

“Doha-2021 World Masters” тэмцээн өндөрлөлөө

2021-01-14 09:17:25

Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн “Doha-2021 World Masters” Катарын Доха хотноо энэ сарын 11-13-нд зохиогдлоо.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг шилдэг жүдочид оролцсон тус тэмцээнд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдснөөс манай улс эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагч гэсэн бүрэлдхүүнтэй оролцлоо.

Баг тамирдыг танилцуулвал Монгол улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х. Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч. Болдбаатар гэсэн шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдаа удирдан оролцуулсан бол манай тамирчдаас “Мастерс”-ийн урилга ирсэн тамирчдаас -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар оролцох байсан ч бэртлийн улмаас Катарыг зориогүй юм.

“Doha-2021 World Masters” тэмцээнд:

Эрэгтэй

-60кг МУГТ Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/

-60кг ОУХМ Л.Өнөболд /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/

-66кг ОУХМ Г.Хэрлэн /World Masters-ийн алт, мөнгөн медальт/

-66кг ОУХМ Ё.Басхүү /World Masters-ийн хүрэл медальт/

-73кг ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/

-73кг МУГТ Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/

-81кг С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/

-81кг ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/

-90кг ОУХМ Г.Алтанбагана /Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/

+100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/

Эмэгтэй

-48кг МУГТ М.Уранцэцэг /ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/

-48кг ОУХМ Г.Наранцэцэг /World Masters-ийн мөнгөн медальт/

-52кг ОУХМ Л.Сосорбарам /Залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга/

-52кг ОУХМ Б.Хорлоодой /Дюссельдорфын Гранд Слам тэмцээний хүрэл медальт/

-57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа /Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт/

-63кг ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/ гэсэн бүрэлдхүүнтэй зодоглосноос эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн шагналт 5 дугаар байр, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү 7 дугаар байр, эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана 7 дугаар байрт тус тус шалгарч 69 орноос амжилтаараа 13 дугаар байрт шалгарлаа.

Дашрамд сонирхуулахад “Doha-2021” World Masters тэмцээнд түрүүлсэн жүдоч 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медальтан 900 оноогоор чансаагаа ахиулна. Харин сүүлийн Мастерс тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 сард болоход манай тамирчид 2 мөнгө /Г.Наранцэцэг, Г.Хэрлэн/, 1 хүрэл медаль /Ё.Басхүү/ хүртэж байжээ.

Олимпийн оноо олгох Доха Мастерс тэмцээнд Монгол жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулах асуудалд зөвшөөрөл олгож, чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Хүнни Эйр компани, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд хамт олонд баярлаж талархснаа дахин дахин илэрхийлье.

Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу коронавируст “Ковид-19” /PCR/-ийн 2 удаа шинжилгээгээ өгөөд "Хүннү Эйр" компанийн шууд нислэгээр 8нд яваад тэмцээнд оролцоод маргааш эх орондоо хүрэлцэн ирнэ. Тэд УОК-ын зааварчилгааны дагуу 14 хоногийн тусгаарлалт, 7 хоногийн гэрийн тусгарлалтанд ороод олон улсын "Найрамдал" зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдана. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Doha-2021 World Masters” тэмцээн өндөрлөлөө   
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй