Шууд Chart

“Порлиг” тэмцээн энэ сарын 23-нд болно

2021-01-15 12:42:02

Хойд Осетийн бөхийн холбооноос энэ сарын 23-нд Владикавказ хотод 70 кг-ын жингийн аварга шалгаруулах “Порлиг” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Анхны шоу тэмцээнд дэлхийн аварга Давид Баев, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Алан Гогаев, Азийн болон Европын аварга Ильяс Бекбулатов, Европын аварга Курбан Шираев, залуучуудын дэлхийн аварга Анзор Закуев, Дагестаны Имам Ажиев, Иман Ганишев, Кабардино Балкорын Иналбек Шериев гэсэн найман бөхийн хооронд болох юм.

Тус тэмцээний аварга нь 300 мянган рубль буюу ойролцоогоор 4000 ам.долларын эзэн болно. ОХУ-д цаашид бусад жингүүдэд ийм шоу тэмцээнийг тогтмол зохион байгуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Порлиг” тэмцээн энэ сарын 23-нд болно  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй