Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гүржийн нэрт дасгалжуулагч таалал төгсчээ

2021-02-01 08:55:47
Error loading player: No playable sources found

Хуучнаар ЗХУ болон Гүрж улсын гавьяат дасгалжуулагч Нугзар Схирели 76 настайдаа зүрхний мэс заслын дараах хүндрэлийн улмаас нас баржээ.

Тэрээр 1945 онд Тбилисид төрсөн бөгөөд Гори хотын алдарт бөхийн сургуулийг үүсгэн байгуулсан.

Тус академиас олимп, дэлхийн аварга Владимир Хинчегашвили, дэлхийн гурван удаагийн аварга Гено Петриашвили нарын алдартнууд төрөн гарсан юм. Схирелигийн анхны шавь нарын нэг нь 1986 оны дэлхийн аварга Владимир Модосян бөгөөд өдгөө ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг.

Түүнчлэн түүний шавь нараас олимпийн медальт, дэлхийн болон Европын аварга Георгий Гогшелидзе, олимпийн медальт Отар Тушишвили, ДАШТ-ий медальт, Европын гурван удаагийн аварга Давид Погосян тэргүүтэй олон шилдэг бөхчүүд төрөн гарсан. Схирели Гүржийн залуучуудын шигшээ багийг 20 жил удирдсан юм.

Олимп, дэлхийн аварга Владимир Хинчегашвили санаачилж 2018 онд Гори хотод түүний хөшөөг босгож байв. Учир нь түүний аав залуучуудын дэлхийн болон Европын аварга Георгий Хинчегашвили агсан Схирелигийн удирдлага дор хичээллэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гүржийн нэрт дасгалжуулагч таалал төгсчээ  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй