Шууд Chart

“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмын шүлгийг цахимаар хүлээн авна

2021-02-01 12:01:07

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна.

Цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршдог энэ наадам нь 1989 оноос тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн наадам хоёр шатны шалгаруулалтаар явагдах бөгөөд нэгдүгээр шатанд өрсөлдөх бүтээлүүдийг өнөөдрөөс ирэх сарын 4-ний өдрийг хүртэл цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим хаягаар хүлээн авна. Хоёрдугаар шатанд шүүгчийн бүрэлдэхүүний онооны дагуу шалгарсан 25 найрагчийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан шүлгийг нь сонсож шилдгүүдээ тодруулах юм. Эх орон, цэрэг дайчдыг яруу тансаг үгээр магтан дуулдаг энэхүү наадмыг уламжлал ёсоор БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулна.

Уралдаанд оролцох яруу найрагчид цэргийн сэдэвт 2-3 шинэ

Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 95298223, 89074727, 99299634 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмын шүлгийг цахимаар хүлээн авна  
Үзсэн: 2264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй