
Монголын үндэсний бөхийн холбоо "Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд болох уламжлалт барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Цар тахлын улмаас улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөх аж.
Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг маргааш УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд үүнд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтан, барилдах бөхчүүд заасан хуваарийг дагаж мөрдөнө гэж МҮБХ-ноос мэдээллээ.
"Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн барилдаан үзэгчгүйгээр зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.