Шууд Chart

ДБНХ-ноос 2021 оны улирлын хуваарьт өөрчлөлт оруулжээ

2021-02-03 15:00:53

ДБНХ-ноос (United World Wrestling, UWW) 2021 оны улирлын хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тамирчид олимпын наадмын эрхийн тэмцээнээс гадна оноо олгох тэмцээнд оролцохоос гадна өндөр чансаатай бөхчүүдийг оны эцэст шалгаруулах аж.

Токиогийн олимпын сугалаанд өөрчлөлт оруулах хоёр л тэмцээн үлдээп байгаа билээ. Энэ бол ирэх гуравдугаар сарын 10-15-нд болох Matteo Pellicone, зургаадугаар сарын 8-13-нд болох The Poland Open. Мөн 2020 оны Азийн АШТ-д ковидийн улмаас оролцож чадаагүй БНХАУ, Туркменистан, Хойд Солонгосын бөхчүүдийн оноог тооцохдоо 2021 оны тивийн аваргын тэмцээнийг бодох болжээ.

Оноо олгох тэмцээнүүд:

Тивийн аваргын тэмцээнүүд

Matteo Pellicone

Poland Open

Олимпын наадам (8-р сарын 1-8)

ДАШТ (10-р сарын 2-10).

Онооны цуврал тэмцээн нь эрхийн тэмцээн биш. Оноо олгох систем хуучин хэвээр. Гэхдээ олимпын наадмын оноо дэлхийн аваргаас 20 хувь их байна. Олимпын наадмын алтан медаль - 10 нэмэлт оноо, 2-р байр 6 нэмэлт оноо, 3-р байр 3 нэмэлт оноотой.

Чансааны онооны тэмцээнүүдийн шагналын сан 600 мянган ам.долларыг 30 жинд хуваана (эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол). Оноо олимпын сугалаанд хэрэг болохоос гадна оны эцсээр их оноотой бөхийг шалгаруулна. Гэхдээ зөвхөн 2021 оны тэмцээнд авсан оноог бодно. Оноо өндөр тамирчдын авах шагнал нь жин тус бүрд: 1-р байр - 10 мянган ам.доллар, 2-р байр - 7 мянган ам.доллар, 3-р байр - 3 мянган ам.доллар.

2021 оны Тэмцээний хуваарь

3-р сарын 4-7: Matteo Pellicone, Ром, Итали (онооны цуврал тэмцээн)

3-р сарын 18-21 марта: Европын олимпын эрхийн тэмцээн, Будапешт, Унгар

4-р сарын 2-4: Африк, Далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн, Эль-Жадида, Марокко

4-р сарын 6-11: Африкийн АШТ, Эль-Жадида, Марокко (ононы цуврал)

4-р сарын 9-11: Азийн олимпын эрхийн тэмцээн, Алматы, Казахстан

4-р сарын 13-18: Азийн АШТ, Казахстан (онооны цуврал)

4-р сарын 19-25: Европын АШТ, Варшав, Польш (онооны цуврал),

5-р сарын 6-9: Дэлхийн олимпын эрхийн тэмцээн, Софи, Болгар,

5-р сарын 27-30: Панамерикийн АШТ, Бразилиа, Бразил (онооны цуврал),

6-р сарын 8-13: Poland Open, Варшав, Польш (онооны цуврал),

8-р сарын 1-7: Олимп, Токио, Япон

10-р сарын 2-10: ДАШТ, Осло, Норвеги (онооны цуврал).

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДБНХ-ноос 2021 оны улирлын хуваарьт өөрчлөлт оруулжээ  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй