Шууд Chart

Сар шинийн уламжлалт барилдаан зохион байгуулагдахгүй боллоо

2021-02-04 09:09:47

Улсын онцгой комиссоос өчигдөр сар шинийн уламжлалт барилдааныг цар тахлын улмаас зохион байгуулагдахгүй болсныг дуулгав.

Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд мөрдөж, сар шинийн уламжлалт барилдааныг энэ сарын 11-нд буюу битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулна гэж мэдэгдэж байв.

Үүнтэй холбогдуулан барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдаж, нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана гэсэн журам батлаад байсан юм.

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдээс сар шинийн барилдаан зохион байгуулъя гэсэн санал ирсэн. Хөл хорионы үеэр бид сар шинийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Бөхчүүд болон бөхийн холбооныхон ч ойлгох байх. Бид зохион байгуулах талаар бодож үзсэн ч эрсдэл өндөр байгаа учир боломжгүй гэж шийдсэн. Энэ удаад өнжиж байна” хэмээсэн. Ийнхүү сар шинийн хүчит бөхийн барилдаан хоёр жил дараалан цар тахлын улмаас цуцлагдлаа.

Ийнхүү хоёр дахь жилдээ ийм байдалд хүрэх боллоо.

Сонирхуулахад, 2019 оны шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын аварга Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэн, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Н.Батсуурь улсын арслан цолтойдоо их шөвөгт шалгарч байв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сар шинийн уламжлалт барилдаан зохион байгуулагдахгүй боллоо  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй