Шууд Chart

Олон улсын шилдэг гэрэл зурагчдын уралдаанд Ч.Ганбатын бүтээл дахин нэр дэвшлээ

2021-02-09 15:19:25

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат 2019 онд илгээсэн бүтээлээрээ дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдаас шилдэг гуравт шалгарч “AIPS Sport Media Awards” шагналын эзэн болсон билээ.

Тэрбээр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Sport Media Awards”-ын 2020 оны спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацид Монголын гэрэл зурагчдаас ийнхүү анх удаа шалгарч байсан бол энэ жилийн шалгаруулалтад бүтээл нь дахин нэр дэвшээд байна.

Өнгөрсөн жил дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдын 1746 бүтээл өрсөлдсөнөөс Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-оос шилдэг 30 гэрэл зургийг тодруулж, улмаар шилдэг 10 бүтээлийг шалгаруулахад гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл багтаж улмаар шилдэг гуравт орсон юм.

Харин энэ жилийн уралдаанд 1871 бүтээлийг дэлхийн 129 орны гэрэл зурагчид ирүүлснээс эхний шатанд шалгарсан 130 бүтээлийг AIPS сайтад цагаан толгойн /улсын/ дарааллаар танилцуулжээ.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олон улсын шилдэг гэрэл зурагчдын уралдаанд Ч.Ганбатын бүтээл дахин нэр дэвшлээ  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй