Шууд Chart

2022 оны чөлөөт бөхийн ДАШТ-ийг ОХУ зохион байгуулах ёстой байсан ч хураалгалаа

2021-02-10 11:27:25

Дэлхийн допингийн эсрэг холбоо, CAS спортын арбитрын шүүхээс ОХУ-д дэлхийн аварга зэрэг том тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл явуулахыг хориглосон.

Энэ шийдвэрийн дагуу ДБНХ-ноос хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. Допингийн хэрэгт орсон ОХУ 2022 оны чөлөөт бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах ёстой байсан ч хураалгалаа.

Гэхдээ тэд 2023 оны чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ийг хүлээн авах болсон байна. Энэ тэмцээн “Парис-2024” олимпын наадмын эрх олгох чухал тэмцээн тул ОХУ сохорсон биш завшив гэгч нь боллоо.

Харин 2022 оны дэлхийн аваргыг Серби улс зохион байгуулах болсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2022 оны чөлөөт бөхийн ДАШТ-ийг ОХУ зохион байгуулах ёстой байсан ч хураалгалаа  
Үзсэн: 2222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй