Шууд Chart

Монголын бүжигчид олон улсын тэмцээнээс 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

2021-02-15 12:39:35

Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд, залуус ардын, сонгодог мөн орчин үеийн төрлөөр дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртжээ.

Тодруулбал, Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:

-Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг - Алтан медаль  болон Шилдэг үзүүлбэрийн шагнал                                       

-О.Мишээл  - Алтан медаль

-Г.Энгүн  - Алтан медаль

-Я.Түмэн-Эрдэнэ - Мөнгөн медаль

-А.Биндэръяа - Мөнгөн медаль

-М.Энхжин - Мөнгөн медаль

-Х.Хонгорзул - Хүрэл медаль

-Э.Эмүжин - Хүрэл медаль

-Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран - тусгай байр

Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:

Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Монголын балетын үндэсний сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар - Алтан медаль болон шилдэг үзүүлбэрийн шагнал

-Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал - Мөнгөн медаль

Сонгодог бүжгийн төрөлд:

-Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг - Тусгай байр

-Ц.Молор - Хичээл зүтгэлийн шагнал

Орчин үеийн бүжгийн төрөлд:

Ц. Молор - Тусгай байр

О.Уянга  - Тусгай байрын шагнал хүртлээ.

Ташрамд дуулгахад, дээрх олон улсын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг ажиллажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын бүжигчид олон улсын тэмцээнээс 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй