
билээ. Харамсалтай нь тус киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Чедвик Аарон Боузман хорт хавдрын улмаас нас барсан тухай мэдээ өнгөрсөн наймдугаар сард олон сая хүнийг уй гашууд автуулсан.
“Марвел” студийн супер баатартай дэлгэцийн бүтээл болох “Black panther” киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх долоодугаар сард эхлэхээр болсон. Мөн тус студиэс “Black panther - 2” кинонд Чедвик Боузманы бүтээсэн дүрийг орлон тоглогч болон график ашиглах байдлаар бүтээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл хоёрдугаар анги 2022 оны долоодугаар сарын 8-нд нээлтээ хийхээс гадна “Black panther”-ийн “spin-off” цувралыг “Дисней Плас” бүтээхээр болжээ.
Холливудын найруулагч Райан Куглер “Black panther" киноны хоёрдугаар анги дээр ажиллаж байгаа. Тэрбээр мөн “Уолт Дисней” компанитай таван жилийн гэрээ байгуулж, хэд хэдэн кино төсөлд ажиллахаар болсны нэг нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа Вакандагийн тухай олон жилийн турш үргэлжлэх телевизийн цуврал аж. Түүнчлэн тус цуврал дээр ажиллаж байгаа хамт олон Чедвик Боузман агсны бүтээсэн дүрд өөр жүжигчин сонгон шалгаруулахгүй гэдгээ мэдэгджээ.
“Black panther” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.