
40 жилийн өмнө сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.АЖанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.
Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдлаар Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Тэгвэл дээрх түүхт 40 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд олон улсын хамтарсан үзэсгэлэн дэлгэхээр болжээ. Түүнчлэн монгол хүн сансрын уудамд анх “мөр”-өө гаргасан тэр торгон агшныг уран зураг болгон буулгасан зураач, уран барималчид болон музейн байгууллагууд, уран зургийн галлерей, дүрслэх урлагийн байгууллагууд, дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус 11-46 10 26, 89669005 утсаар тус төлөөлөгчийн газартай холбогдон дээрх үзэсгэлэнд оролцох боломжтой аж.
Ташрамд дуулгахад, Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдал Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Балбарын Гомбосүрэнгийн уран бүтээлүүдэд чухал байр эзэлдэг бөгөөд тэрбээр хоёр орны сансрын нисгэгчийн хөргүүдээс гадна төрөл бүрийн бэлэг дурсгал, ил захидал, урилга, тэмдгийн эх загварыг зохиож байжээ.
Монгол хүн сансрын уудамд “мөр”-өө гаргасан торгон агшныг илтгэх үзэсгэлэн дэлгэнэ | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.