Шууд Chart

Балетын үндэсний дөрөвдүгээр уралдаан ирэх аравдугаар сард болно

2021-02-23 10:53:34

Монголын балетын хөгжил сан IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдааныг санаачлан UNESCO-гийн ивээл дор амжилттай зохион байгуулж үхэр жилийн босгонд дүнгээ гаргасан.

Олон улсын 1000 гаруй уран бүтээлч оролцсон тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон бүжигчин хүүхэд, залуус ардын, сонгодог мөн орчин үеийн бүжгийн төрлөөр дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртсэн билээ.

Тэгвэл Монголын балетын хөгжил сан үндэсний хэмжээнд балетаар хичээллэгч хүүхэд залуучуудад ур чадвараа дээшлүүлэх, туршлага хуримтлуулах боломж олгох, тэдний  авьяас чадварыг гадаад, дотоодын балетын сургуулиудад нэн харуулах зорилго бүхий Монголын балетын үндэсний уралдааныг энэ оны аравдугаар сард дөрөв дэх жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

Түүнчлэн .  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Балетын үндэсний дөрөвдүгээр уралдаан ирэх аравдугаар сард болно  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй