
БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн бүтээл “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” кино 2016 оны наймдугаар сарын 7-нд кино театруудаар гарсан даруйдаа шуугиан тарьж, 2016 оны анхны 10 сая үзэгчтэй Өмнөд Солонгос кино болсон. Тэгвэл дээрх бүтээлийн дараагийн анги “Peninsula” буюу “Хойг” өнгөрсөн онд БНСУ, Сингапур, Тайванд нээлтээ хийж, шуугиан тарьсан юм. Түүнчлэн “Train to Busan” киноноос дөрвөн жилийн дараах үйл явдал өрнөх “Peninsula” Каннын кино наадамд албан ёсны зочин бүтээлээр сонгогдсон бөгөөд 185 улсад зарагдах гэрээ хийсэн.
Өмнөд Солонгосын киночид зомбитой кинонд хувьсал хийснийг нотолгоо нь “Netflix”-ийн “Kingdom” болон "Train to Busan", тус киноны хоёрдугаар анги “Peninsula” гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тэгвэл Холливудын кино уран бүтээлчид “Бусан хүрэх галт тэрэг” киноны хувилбарыг хийхээр болсон бөгөөд
Ташрамд дуулгахад, БНСУ-ын “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” трилоги бүтээл бөгөөд гуравдугаар анги мөн хийгдэх юм.
“Бусан хүрэх галт тэрэг” киноны америк хувилбар хийгдэнэ | ||
Үзсэн: 1037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.