Шууд Chart

"Фауст" Аз жаргалын томьёог түгээхээр дахин ирнэ

2021-02-24 15:32:16

Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн “Фауст” жүжиг “Альфа” театрын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төсөөлшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн улмаас хойшлогдсон тус уран бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх гуравдугаар сарын 5-наас эхлэн “The Corporate Convention Centre”-ийн тайзнаа дахин амилах гэж байна.

Түүнчлэн Сайн цаг ирж, урлагийн сонгодог бүтээлээр цангасан энэ цаг үед Аз жаргалын томьёог олон нийтэд түгээх зорилгын хүрээнд “Альфа” театрын хамт олон тасалбарын үнэ ээ 50 хувь хямдруулжээ.

Шударга үнэнийг амьдралаас хайсан И.В.Гётегийн “Фауст”-ын эрэл олон зууныг дамжин түүчээлсээр өнөөдөр ч үнэ цэнтэй, олон нийтийн ч хүлээлт өндөртэй хэвээр байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Фауст" Аз жаргалын томьёог түгээхээр дахин ирнэ  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй