Шууд Chart

“Анна Каренина” ирэх гуравдугаар сарын 4-нөөс дахин тоглогдоно

2021-02-26 11:29:38

Өнгөрсөн онд Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол Монголын тайзнаа анх удаа амилсан. Дэлхийн алдартай уг сонгодог зохиолыг жүжгийн зохиолч,  орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн. “Анна Каренина” жүжгийг нэг сарын хугацаанд 16 мянган үзэгч үзсэн билээ.

Тэгвэл Түүнчлэн УДЭТ үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс УОК, Соёлын яам, НМХГ, НСУГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Анна Каренина” ирэх гуравдугаар сарын 4-нөөс дахин тоглогдоно  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй