Шууд Chart

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа

2021-03-02 14:15:49

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Уралдаанд оролцогч гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүргүүлнэ. Түүнчлэн бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна.

Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг m.khaliun@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод хүргүүлнэ.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:                                               

  • Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
  • Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй байх эсвэл RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
  • Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;
  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.

Шагнал:

  • Тэргүүн байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
  • Дэд байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
  • Гутгаар байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (200.000 төгрөг)

Ташрамд дуулгахад, Соёлын биет бус өвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://unesco.mn/mn/soyol/soyoliin-biyet-bus-uv/ холбоосоор орж авах мөн дээрх уралдаантай холбоотой мэдээллийг 70105652 утсаар лавлах боломжтой.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй