Шууд Chart

"Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа" сарын аяныг эхлүүлэв

2021-03-03 10:37:38

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Өмнөговь аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөний дагуу “Авлигагүй нийгмийн төлөө” хамтдаа нэг сарын аяныг эхлүүлж байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй тэгш хүргэх, авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог, хяналтыг бий болгох, төрийн болон төрийн бус байгууллагаас иргэдэд хандсан авлигын эсрэг мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ-аас “Авлигагүй нийгмийн төлөө” хамдаа сарын аяны хүрээнд зохион байгуулах ажил арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

"Монголын мэдээ" сувгийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч

А.Үүрийнтуяа

 


"Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа" сарын аяныг эхлүүлэв   
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй