
Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Монголын балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд ирэх дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Түүнчлэн
Тус уралдаан орчин үеийн бүжгийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчдийг (контемпорари, модерн, жазз ба стрийт) хамрах бөгөөд уралдаанд оролцсон бүжигчдээс дараах төрөлд шилдгийг шалгаруулна.
Үүнд: - Шилдэг бүжиг дэглээч
- Шилдэг эмэгтэй гоцлол бүжигчин
- Шилдэг эрэгтэй гоцлол бүжигчин
Шагналын сан:
- Шилдэг бүжиг дэглээч – наадмын цом, 3 сая төгрөг
- Шилдэг эмэгтэй гоцлол бүжигчин- наадмын цом, 2 сая төгрөг
- Шилдэг эрэгтэй гоцлол бүжигчин- наадмын цом, 2 сая төгрөг
Сонгон шалгаруулах шалгуур:
- 2021 онд “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд дэглэгдсэн гоцлол болон хамтлагийн 3 минутын видео бүтээл байх
- Монголын орчин үеийн бүжгийн урлагийн өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг уран сайхны, хөгжмийн хувьд өндөр чанартай бүтээл байх
- Бүжгийн хөгжмийн зохиогчийн эрхийг авсан байх
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг олон улсын шүүгчдээс бүрдэх баг гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтын 1 дүгээр шатны дүнг 2021 оны 04 дүгээр сарын 12-нд, 2 дугаар шатны дүн буюу шагналын эздийг 2021 оны 04 дүгээр сарын 30-нд зарлана.
Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт:
- Уран бүтээлчдийн товч танилцуулга
- Бүжиг дэглээчийн богино намтар болон бүтээлийн жагсаалт
- Уран бүтээлийн видео бичлэг
Тус уралдааны талаар болон өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 11-319017, 11-319015 утсаар лавлах боломжтой.
“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн II наадам болно | ||
Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.