Шууд Chart

Орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулна

2021-03-05 10:54:12

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын хуралдааныг хуралдуулж, өвөлжилтйин нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд өнгөрсөн цаашид хаваржилт хүндрэх эрсдэл бий учир цаг үеийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, зөвлөмжөөр хангах, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулна  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй