Шууд Chart

Германы сүлжээ дэлгүүрээр коронавирусний тест бүхий багц худалдаалж эхэллээ

2021-03-07 12:59:30

Германы "Алди" сүлжээ дэлгүүрээр гэртээ коронавирусний тест хийх боломжийг иргэдэд олгосон багцыг худалдаалж эхлээд байна. Таван удаагийн шинжилгээ хийх боломжтой энэ багцын үнэ нь 25 евро буюу ойролцоогоор 29 ам.доллар 80 цент юм байна.

Гэхдээ нэг хүнд нэг л багц худалдаалж буй юм байна. Германы "Лидл Реве", "Эдека" зэрэг бусад супермаркетуудаар ч коронавирус илрүүлэх тест бүхий энэ багцыг тун удахгүй худалдаалахаар төлөвлөж байгаа аж.

Германы эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаанд хяналт тавьдаг Холбооны байгууллагаас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд иргэд орон гэртээ коронавирус илрүүлэх ийм тест бүхий багцыг худалдах зөвшөөрлийг олгосон юм. Одоогоор нийт 9 компани коронавирусний тест борлуулах тусгай зөвшөөрлийг аваад байгаа юм байна.

Германд коронавирусний халдварын тархалт өндөр байгаа учир Канцлер Ангела Меркель Холбооны 16 газар нутгийн удирдагчтай цахимаар хуралдаж, ирэх 28-ны өдрийг хүртэл өнгөрсөн оны 12 дугаар сарын дундаас хэрэгжүүлж эхэлсэн хөл хорионы хатуу дэглэмийн хугацааг сунгахаар шийдвэрлэсэн юм. Гэхдээ ирэх 8-наас өдөр хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулахаар болсон байна. Энэ хүрээнд номын дэлгүүр болон цэцгийн дэлгүүрүүдийг нээхээр болжээ.

Мөн гоо сайхны газрууд, авто сургуулиуд, нисэх сургуулиуд ч нээгдэхээр болж байна. Харин хүнснээс бусад төрлийн худалдаа үйлчилгээний газрууд, зочид буудлууд, зоогийн газруудыг хаасан хэвээр байх юм байна.

Германд сүүлийн өдрүүдэд 10-11 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Коронавирусний цар тахал эхэлснээс хойш тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2 сая 500 орчим мянгад хүрээд байна. Харин нас баралт өдөрт ойролцоогоор 300 орчмоор нэмэгдэж, 72 мянгыг даваад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы сүлжээ дэлгүүрээр коронавирусний тест бүхий багц худалдаалж эхэллээ   
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй