Шууд Chart

Үндэсний шигшээ багийн тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа

2021-03-09 17:33:08

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекистан Улсын Ташкент хотноо энэ сарын 05-07-ны өдрүүдэд "Ташкентын Гранд Слам" амжилттай зохион байгуулагдлаа.

“Токио-2020” олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнд 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдоч оролцсон бөгөөд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдхүүнтэй оролцлоо.

Мөн Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нараас гадна 20 жүдоч Ташкентыг зорьсон юм.

Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг алт, ОУХМ Л.Сосорбарам мөнгө, ОУХМ Ё.Басхүү мөнгө медаль тус тус хүртэж, ОУХМ Г.Хэрлэн шагналт долоодугаар байрт шалгарсан юм.

Харин хоёр дахь өдөр ОУХМ Ц.Цогтбаатар алт медаль хүртэж, ОУХМ Б.Ганхайч шагналт тавдугаар байр, ОУХМ Н.Дагвасүрэн шагналт долоодугаар байрт шалгарсан бол тэмцээний сүүлийн өдөр ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл хүртэж, ОУХМ Л.Отгонбаатар шагналт тавдугаар байрт шалгарсан билээ.

Ингэснээр манай тамирчинд 2021 оны "Ташкентын гранд слам" тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, хоёр шагналт тавдугаар байр, хоёр шагналт долоодугаар байр гэсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 71 орноос хоёрдугаар байрт тэмцээнээ өндөрлүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ багийн тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй