Шууд Chart

Японы домогт тамирчин Монголын жүдочдод 1000 ширхэг өмсгөл бэлэглэжээ

2021-03-10 11:47:16

Японы домогт тамирчин, самбо, жүдогийн спортын мастер, "МЖ" нийгэмлэгийн дасгалжуулагч Виктор Тадаши Итакүсү Монголын жүдогийн тамирчдад 1000 ширхэг өмсгөл бэлэг болгон илгээжээ. 

Тэрбээр бүхийл амьдралаа жүдо, самбо бөхийн спортод зориулж байгаа аж. Өдгөө ч Японы бага сургуульд багшилж, багачуудад жүдо, самбо бөхийг заадаг. 

Дашрамд сонирхуулахад Виктор Тадаши Итакүсү 2019 оны есдүгээр сард Монгол улсад ирэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол тамирчид техникийн чадварыг ур чадвар, бяр тэнхээтэй төгс хослуулж чадвал ирээдүйд Монгол орон спортын хаан улс болох байх" хэмээж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы домогт тамирчин Монголын жүдочдод 1000 ширхэг өмсгөл бэлэглэжээ  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй